m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2022.11.25 10:48
2403
Төр хайр үзүүлдэггүй юмаа гэхэд дарамтаа дариу зогсоо!!!

Төгрөгийн ханш суларсаар байгаа учраас шатахууны үнэ буурах боломжгүй

Манай улсын хувьд импортын голлох нэрийн бүтээгдэхүүн бол нефть. Тэр утгаараа гадны зах зээл, цаашлаад дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ ямар байхаас шалтгаалан манай улсад ханшийн савалгаа үүсдэг.

Тэгвэл өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар ирэх 12 дугаар сард дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа учраас манай улсад дизель түлшний үнэ буурна гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр шатахууны үнэ буурах ямар ч боломжгүй юм.

Учир нь манай улсын төгрөгийн ханш өдөр ирэх тусам унаж өнөөдөр нэг ам доллар 3416 төгрөгтэй тэнцэж байна !!!!!

Эндээс шатахууны үнэ буурах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Төгрөгийн ханш сулрах бүрийд ханшийн зөрүү дээр шатахуун импортлогч нар алдагдал хүлээсээр ирдэг ч энэ асуудлыг төрийн зүгээс шийдвэрлэх ямар нэгэн алхам хийгддэггүй учраас өнөөдөр төр хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол үүссэн нь нууц биш.

Шатахууны үнэ өсөх зайлшгүй шаардлага үүссэн үед төр эрх мэдлээрээ далайлган "тусгай зөвшөөрөл цуцална" гэх сүрдүүлгийг хийж шатахуун импортлогч нарт үнээ барихыг үүрэгддэг. Угтаа бол долларын ханшаа тогтоон барих ажлаа хийгээд дараа нь шаардлагаа тавих логик дараалалыг хийх учиртай байлаа. Мэдээж цалин хөлсний нэмэгдэл, инфляци гээд тоочоод байвал маш олон хүчин зүйл бий. 

Товчхон хэлэхэд алдагдал үүрсэн ч төрийн дарамтаас айж, ашигтай ажиллах нөхцөл хангагдахгүй байгаа тул шатахуунаа хангалттай нөөцлөх боломжгүй болсон байна. Шатахууны үнэ өсөх бүрийд хэсэг бүлэг улстөрчид, нийгэм тэр аяараа "Роснефть"-ийг оруулж ирье, хямдхан шатахуун хэрэглэе гэх уриалгыг гаргадаг ч өнөөдөр бодит байдал дээр хэнбугай нь ч орж ирсэн төрийн дарамт байгаа цагт "хямд шатахуун" нийлүүлэх боломжгүй харагдаж байнаа.

1 тонн эцсийн бүтээгдэхүүний үнэ дээр ашиг, экспорт импортын татвар, Монгол улсын хил гааль дээрх зардал, Монгол улсад бүх нэгж дээр түгээх зардал нэмэгдэнэ. Эндээс харвал өнөөдрийн шатахууны үнийн нийлүүлэлт ч багадахаар байтал төр нэр нүүрээ сэвтээхгүйн тулд шатахуун импортлогчдыг дарамталж суугаа нь алсдаа шатахууны нөөцгүй, дотооддоо дампуурсан хэдэн компанитай үлдэх нь. Эцэст нь гадны аль нэг шатахуун импортлогчид орж ирээд 100 хувь гаднаас хараат байдалтай, тэднийг царайчилж амьдрах сонголт та бидний өмнө ирнэ гэсэн үг. 

Тэгэхээр төр хайр үзүүлдэггүй юмаа гэхэд дарамтаа дариу зогсоо!!!

Эдийн засагчдын зүгээс төр аль болох хувийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийж, дотоодод үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Нэг бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ барь. Эс бөгөөс үнээ чөлөөлж өгөх сонголт байна.