Нийгэм
2022.11.25 12:41
5563
Үеэлээ 58 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн 11 настай хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

2021 оны наймдугаар сард БЗД-ийн нутаг дэвсгэрт 11 настай хүү өөрийн үеэл эгч болох 13 настай Э-г 58 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөж, түүний дүү долоон настай хүүг 11 удаа хутгалсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарч байсан.  Тэгвэл хүүд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Б-г  “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

Тухайн үед цагдаа нар хүүхдүүд грашид тоглож байхдаа хоорондоо муудалцан тухайн хэрэг гарсан хэмээн үзэж байсан бол хэргийн цорын ганц гэрч 7 настай хүү мэдүүлэгтээ Б ах зүгээр байж байгаад уурлаад намайг зайрмаганд яваад ир гэсэн. Явахгүй гэтэл халааснаасаа нарийнхан иштэй хутга гаргаж ирээд миний нуруу руу хутгалсан аймаар өвдсөн учраас би ухаан алдсан. Эмнэлэгт сэрээд эгчийгээ нас барсан гэдгийг сонссон, одоо хүртэл шөнө бүр Б ахыг намайг алах гэж байна гэж зүүдэлдэг хэмээн ярьсан байдаг юм.  Хэрэг гарсан цагаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд хүүгийн ээж охиноо алдсан уй гашуугаа дааж чадалгүй нас барсан бол аав нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэх шалтгаанаар хохирогч хүүг хайхрахгүй орхисон байна.  Аймшигт хэргээс 11 удаа хутгалуулан амьд үлдсэн хохирогч хүү өнөөдрийн байдлаар ээжийнхээ өмнөх нөхрийн хүүгийн гэр амьдарч байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.