Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.28 11:32
5331
Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөгийн хүрээнд нийт 4000 гаруй сул ажлын байрыг иргэдэд санал болгож байна
 
Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээ, арга хэмжээг сурталчлан таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийн талаар хэлэлцэх, гарсан санал, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэх зорилгоор "Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022" арга хэмжээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төв хамтран 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Мишээл экспо" олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.
 
Арга хэмжээний хүрээнд 30 гаруй ажил олгогч байгууллага, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн байгууллагууд нийт 4000 гаруй сул чөлөөтэй ажлын байрыг иргэдэд санал болгохоос гадна дараах үйлчилгээ, арга хэмжээг нэг дор зохион байгуулан иргэд, олон нийтэд хүргэж байна.
Үүнд:
  • Ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг сурталчлан таниулах
  • Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах
  • E-JOB хөдөлмөр эрхлэлтийн платформыг танилцуулах
  • ONEDAY-JOB хөдөлмөр зуучлалын платформыг танилцуулах
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн "Ур чадварын уралдаан-2022" тэмцээн
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг сургалтад бүртгэх зэрэг болно.

Тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 70 гаруй байгууллага оролцож байна.