Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төрийн нам
2022.11.28 13:16
4069
Б.Пүрэвдорж: МАН анхны долоогоо хорлож, буудаж алсан учраас 100 жил амжилттай яваа, АН үүсгэн байгуулагчдаасаа салах хэрэгтэй

Өчигдөр буюу 11 сарын 28-нд иргэн Д.Мөнх-эрдэнэ Ардчилсан намын дарга С.Эрдэнийг тамгаа өгч, намын дотоод асуудлаа цэгцлэхийг шаардсан. Ардчилсан намын дотоод асуудал болон өчигдөр болсон үйл явдалтай холбоотой УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа. 

Тэрээр, "МАН үүсгэн байгуулагчдаа буюу анхны долоогоо хорлож, буудаж алсан учраас 100 жил амжилттай яваа, АН үүсгэн байгуулагчдаасаа салж гишүүдийн нам болох хэрэгтэй.

1990 онд АН-ыг үүсгэсэн хүмүүс Ардчилсан намыг өөрсдийнхөө өмч гэж үздэг. Миний өмч учраас би хэнд өгөхөө өөрөө мэдье, залуучууд яахаараа намын удирдлага руу дайрдаг юм гэж үздэг.

Хэргээр МАН-тай нийлж шившигт хутгаж байгаа үүсгэн байгуулагчид тонилох хэрэгтэй, Ардчилсан намын Залуучууд нэгдэж үүсгэн байгуулагчдыг зайлуулах ёстой. Ингэж байж Ардчиллыг авч үлдэж чадна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: