УИХ
2022.11.29 15:35
6244
“Ажнайн эзэн” Д.Бат-эрдэнэ гишүүний орлого ганцхан жилийн дотор 769 саяар өсжээ

УИХ-д 3 удаа сонгогдон сууж байгаа Ажнай Д.Бат-эрдэнэ,  гишүүн болсон цагаасаа эхлэн хөрөнгө орлого нь тасралтгүй өссөөр байгаа юм.   Нүүрсний хулгайн хэрэг дээр хамгийн түрүүнд нэр нь яригддаг тэрээр орон нутгийн Тавантолгой ХК-д 3 хувийн хавьцаа эзэмшдэг бол Инвест Капитал ХК, Женко Тур бюро ХК, Монгол Шилтгээн ХК, Авто зам ХК, Улсын Их дэлгүүр ХК, Говь ХК, Мах Импекс ХК, Ариг Гал ХК, Жуулчин говь ХК, Талх Чихэр ХК, Баянгол ЗБ ХК, Монгол Эд Импекс ХК, Капитрон банк ХХК, ВВУ ХК, ММС ХК, Таван Толгой ХК ,МЭК ХК, Ажнай корпорац  ХХК гэх мэт 19 компанид хувьцаа эзэмшдэг.   930 сая төгрөгийн өртөг бүхий таван автомашинтай бол 250 тооны адуутай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ  дурджээ.  

Хамгийн сонирхолтой нь 2020 онд 122 саяын орлоготой байсан тэрээр 2021 онд буюу ганцхан жилийн дотор 891 сая төгрөгийн орлого олсон байх юм.  Монгол улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Өмнөговь аймгийг тэр чигт нь Ажнай Д.Бат-эрдэнэ “баздаг”  гэж хэлж болно.  Тавантолгой ХК-нд хийдэг шахаа , нүүрсний гэх хэргүүд энэ л эрхэмтэй холбогддог учраас ингэж хэлж болохоор.   Аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурлын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид хүртэл, цаашлаад “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл цөм “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, анд найз, тэднийх нь ойрын хүмүүсээр дүүрчихсэн байна. Тэр ч утгаараа тэрээр Өмнөговь аймагт өөрийн хүрээлэл , ноёрхлоо бүрэн тогтоогоод байгаа юм.   Ганцхан жилийн дотор түүний эхнэрийн орлого 60 саяас 220 сая болтлоо өссөн бол өөрийнх нь орлого 122 саяас 891 сая болтлоо өссөн байна.    Харин нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдсон Д.Бат-эрдэнэ гишүүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан 19 компаниас нь нүүрстэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж нэг ч байхгүй байгаа нь анхаарал татаж байна.