Нийгэм
2022.11.30 09:19
1343
Баримт: БНХАУ-аас оруулж ирсэн сайжруулсан шахмал түлш

БНХАУ-аас сайжруулсан түлш 1 тонны шуудайнд савлагдан орж ирдэг. Түүнийг нь “Тавантолгой түлш” ХХК-ний зүүн бүсийн үйлдвэр дээр буулгаад шууд 25 кг-аар савладаг.

Бид мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш тус компаний зүүн бүсийн үйлдвэр дээр очиж БНХАУ-аас орж ирсэн “туршилт”-ын хэмээх нүүрсийг үзэх хүсэлтийг манай сайтаас “Тавантолгой түлш” ХХК-ий удирдлагууд болон бусад холбогдох хүмүүст удаа дараа тавьсан боловч эхлээд оруулахгүй, сүүлдээ “мэдэхгүй” хэмээн өнөөдрийг хүртэл гүрийсээр байгаа билээ.

БОАЖ-ийн сайд болон Орчны бохирдлыг бууруулах хорооны дарга нар “482.2 тонн хагас коксжсон нүүрс туршилтын журмаар орж ирсэн нь үнэн” гэсэн боловч ямар нүүрсийг хаана туршилтад оруулж байгаагаа тас нуусаар байна.

Эцэст нь БНХАУ-аас оруулж ирсэн сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой түлш” ХХК-ий зүүн бүсийн үйлдвэр дээр буулган шууд 25 кг-ийн уутанд савлан иргэдэд нийлүүлдэг тухай баримтыг, мөн урд хөршөөс оруулж ирж байгаа баримтыг эх сурвалжууд бидэнд мэдээлсээр байна.

Баримт болгон доорх зургийг дэлгэж байна. Зургийн тайлбар: Нэг тонны савалгаатай том оврын автомашинаар зүүн бүс дээр авчирсан нүүрсээ буулгаж буйг баримтжуулсан дүрс зураг