Цахим орчин дахь эрсдэлээс хамгаалах
Та цахим орчинд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, мэдээллийн нууцлалаа хангаснаар өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.
Хамгаалах нь яагаад чухал вэ?
Цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах
Хэрэглэгч таны цахим орчинд үлдээсэн сэтгэгдлийг хуулбарлан, бусдад түгээх эрсдэлтэй тул хувийн мэдээллээ оруулахгүй байж, мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Интернэт сүлжээ болон цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд хурдацтай өсөж байгаа тул аюулгүй байдлын дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мессежээр ирсэн кодыг бусдад дамжуулахгүй байх
Утасны дугаар, и-мэйл хаяг нь таныг цахим орчинд танин баталгаажуулах мэдээлэл бөгөөд та эдгээрийг сольсон тохиолдолд интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр хандан өөрөө мэдээллээ шинэчлэх боломжтой. Таны цахим банкны мэдээлэл сэргээх баталгаажуулах код нь таны бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягт ирдгийг бүү мартаарай!
Мөн түүнчлэн сошиал орчинд фэйсбүүкийн найз хэн нэгэн чаатаар таны гар утасны дугаарыг лавлан, мессежээр ирсэн кодыг асуувал огтхон ч өгч болохгүй.
Магадгүй цахим гэмт хэрэгтнүүд ах дүү, хамаатан садан, ойр дотны хүний таны хаягнаас ч бичсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд алхам тутамдаа сэрэмжтэй байж, хувийн мэдээллээ хамгаалж, бусдад өгөхгүй байх нь чухал юм.