Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.01 12:19
1590
С.Одонтуяа: УИХ-ын 76 гишүүний 35 нь гадаадад зугаалж байна

Монгол улсын Ерөнхий сайд Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээс үгүйсгэж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрээр, Архангай аймгийн ИТХ-аас аймгийн засаг даргад хуулийн заалт, шаардлагыг чанад баримтлан нэр дэвшүүлсэн В.Мөнхматыг  Ардчилсан намын гишүүн гэдэг үндэслэлээр үгүйсгэсэн. Энэ нь орон нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн сонголтыг уландаа гишгэж байна. Гэтэл төрд шийдэх ёстой олон асуудал байна.

МАН хуулийн төслийг ирц хангалтгүй, ямар ч мэтгэлцээнгүй хэлэлцэж байна. УИХ-ын 76 гишүүний 35 нь гадаадад зугаалж явна.  МАН-ы дарга их хуралдаа суудаггүй сахилгагүй гишүүддээ хариуцлага тооцооч ээ. 

Монгол улсын хоёр хүний нэг нь ядуу байна. Нийгмийн чухал, тулгамдсан асуудлаа хэлэлцэхгүйгээр жижиг асуудалд оролцож байна. Нүүрсний хулгайн асуудлаа ил тод болгоочээ. 1990-д оны нүүрсний хулгайчид амьжиргаагаа залгуулах гэж вагон дээрээс нэг шуудай нүүрс  хулгайлдаг байсан бол одоогийн нүүрсний хулгайчид тансаг амьдрахын төлөө, эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө хулгай хийж байна. Энэ асуудалд онцгой анхаарч хариуцлага тооцооч ээ" гэв.