Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.01 15:04
4888
Б.Цэцэгт хариуцуулсан "Сэлбэ гол" төслийн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татлаа

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эргүүлэн татахаа мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэрбээр " Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой төслийн талаар олон нийтийн дунд маш олон шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг боллоо. Энэ төсөл удаан хугацаанд гацаад байсан. Мэргэжлийн бус хүн энэ төслийг удирдаж байна гэдэг шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр яваад байгаа. Энэ төсөл зөвхөн тохижилтын ажил биш Улаанбаатар хотын иргэдийн ундны устай холбоотой чухал төсөл юм. Энэ жилдээ хэрэгжихгүй байсан ч дараа жилээс заавал хэрэгжүүлэхгүй бол болохгүй чухал төсөл гэдгийг хэлье. 

"Сэлбэ гол" төсөлтэй холбоотойгоор төслийн нэгжид төсөвлөсөн байсан 3,1 тэрбум төгрөгийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан тул засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөөс энэ саналаа эргүүлэн татаж байна. 

Мөн бодлогын судалгааны шинжилгээний газрын төсвийн 1,9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир засаг дарга төсвийг нь бууруулж ирэхээр болсон" гэлээ.