Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.12.01 20:51
2890
“Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, хүнсний кластерийн бодлого, институц” сургалт хоёр удаагаа зохион байгуулагдлаа

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Х.Цэвэлмаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэргэжилтнүүд болон "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг хариуцсан ажлын хэсгийн гишүүдэд "Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, хүнсний кластерийн бодлого, институц" цуврал сургалтыг хоёр дахь удаагаа орлоо.

Сургалт дөрвөн үндсэн агуулгаас бүрдэнэ. Үүнд:

  • Дэлхийн ХАА-Хүнсний бодлогын чиглэл, хандлага гэсэн үндсэн агуулга нь олон улсын байгууллагуудын санал санаачилга, өндөр түвшний панел экспертүүд, НҮБ-ын ХХАА-н байгууллага, хүнсний кластерийн бодлого, глобал хүнсний өртгийн сүлжээ гэсэн дэд сэдвүүдээс,
  • Хүнсний кластерийн өртгийн сүлжээ үндсэн агуулгад кластерийн гол оролцогчдын өнөөгийн байдал,  хүнсний өртгийн сүлжээний загварууд ба кластерийн төрөлжилт,
  • Холбоотой ба дэмжих салбаруудын өнөөгийн байдал,
  • Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн цаашдын хандлага зэрэг багтана.

Энэхүү сургалтад:

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа
  • ЕТГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын референт Б.Мэндбаяр
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны ахлах референт Д.Цэвээндорж
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Гадаад харилцаа Р.Будмаа
  • Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Цэнд-Аюуш
  • Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд
  • Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Ариунтуяа  
  • Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Баярсайхан
  • ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Цэрэнханд
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа 
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль Ж.Туяацэцэг болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцлоо.