Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.02 06:21
13364
Эхнэр охиноо машиндаа үлдээгээд тусламж дуудахаар явсан залуу осгож нас баржээ

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн иргэн  А нь эхнэр, нэг настай охины хамт сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас  арваннэгдүгээр сарын 30-ны 08.00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ.

Ангиас эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлснээр 09.50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлсэн байна.

Тодруулбал, иргэн А нь эхнэр, нэг настай охины хамт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна.

Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явжээ. Харамсалтай нь иргэн А нь  машинаасаа 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.