Нийгэм
2022.12.02 13:19
675
Монгол Улс дэлхийн хушны самрын идээний 30 хувийг нийлүүлдэг

Монгол Улс дэлхийн хушны самрын идээний 30 хувийг нийлүүлдэг. Гэсэн атлаа самрын идээний экспортоос татвар татаасаа ч авч чаддаггүй. Энэ бизнес далд хэлбэрээр үргэлжилсээр байгаа юм.

Уг нь хушны самартай холбоотой хууль эрх зүйн орчин манайд хангалттай байдаг. Тэр дагуу төрийн байгууллагууд ажиллаж чадвал Монгол Улсын төсөв санхүүд нэмэр тусаа өгөх ёстой.

Албан ёсоор өнгөрсөн 2021 онд 568 иргэн, 25 компани хушны самар түүж, цайруулсан. Харин 13 компани боловсруулж, 27 компани экспортолсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Самрын бэлтгэх, боловсруулах шатанд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зөвшөөрөл олгоход 300 мянга, сунгахад 150 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ойн тухай хуулиар самар ашиглах эрхийн бичгийг байгалийн нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг үндэслэж тухайн нутаг дэвсгэрийн ойн анги, байгаль хамгаалагч нь өгдөг байна.

Эх сурвалж: Зууны мэдээ