Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.02 15:04
1190
Д.Баярсайхан: С.Баярцогтод АН-ын дарга болох нүүр байхгүй

Монголын Ардчилсан холбооны анхдагч Ахмад зүтгэлтний холбооноос Ардчилсан намын даргын асуудлаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын ахмад гишүүн Д.Баярсайхан "Сангийн сайд асан С.Баярцогт ардчилсан намын даргын суудалд санаархаж байна. Энэ хүнд АН-ын дарга болох ямар ч үндэслэл байхгүй.  Ард түмнийг доромжилсон хүмүүстэй тэмцэх цаг болсон байна. 10-20 мянган төгрөг хулгайлсан хүнд ял оноочихоод хэдэн тэрбумаар нь ууж идчихсэн хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм .Энэ хүн өмнө нь янз бүрийн асуудалд холбогдож байсныг бүх хүн мэдэж байгаа. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй. Ямар нүүрээрээ намын дарга болох гээд байгаа юм. Ахмадууд бид энэ хүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр Монголын ард түмэн өрөндөө баригдаж байна. Дөнгөж төрж байгаа нялх хүүхэд хүртэл өртэй төрж байна. Энэ бол хэсэг бүлэг улс төрчдийн хийсэн хулгайгаас болж ийм нөхцөлд хүрч байна. 

Монголын ард түмэн өргүй байх боломж байсан. Нийтээрээ тэмцэж байж алдагдсан боломжоо нөхөж авна. Бүх хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж нэгдэхийг уриалж байна" гэв.