Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.02 16:47
1453
С.Чойжилсүрэн: Шахмал түлшний 14 шугамыг ажиллуулж энэ өвлийг давна

УИХ-ын ээлжит чуулганаар шахмал түлшний чанар болон нөөцийн асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Шахмал түлш дутагдахгүй ээ. Доголдолтой холбоотой асуудал  гарч магадгүй байх гэсэн. Гэхдээ зүүн, баруун үйлдвэр дээр 19 шахмал түлшний шугам ажиллаж байгаа. 14-ыг нь ажиллуулаад энэ өвлийг давна гэсэн тооцоо хийсэн. Үлдсэн таван шугам нь 12 сардаа багтаад ашиглалтад орно.

Бүх шугамууд дээр хатаалгатай гарч байгаа. Өнгөрсөн жил гүйцэт хатаалтгүй гараад шүүмжлэл ирж байсан. Энэ жил ерөнхийдөө гайгүй байна.

Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүйн тулд цагдаагийн ерөнхий газартай хамтран хяналт хийж ажиллаж байгаа" гэв.