Нийгэм
2022.12.02 17:10
2962
1км тутамд 15 төгрөг татварт авах шийдвэрт иргэд эсрэг байр суурьтай байна

2023 оны 1-р сараас эхлэн автомашин ашиглаж буй хүн бүр 40,000 төгрөг татварт төлж 2.500км явах эрх авч явах журмаар үйлчилж эхэлнэ. Тодруулбал, Улаанбаатар хотод энэ журам хэрэгжих бөгөөд 2500км -ээс хэтэрвэл улсын дугаартай тээврийн хэрэгсэл  км тутамд 15 төгрөгийн нэмэлт төлбөр төлөх бол хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл км тутамд 45 төгрөг төлж зорчихоор болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын авто зам дээр алхам тутамдаа татвар төлөх болж байна.  

Иймд одоо мөрдөгдөж буй журам үйлчлэхээ болих ба эцсийн шийдвэрийг Хууль зүйн яам гаргах юм. Ингээд бид энэхүү гаргаж буй шийдвэртэй санал нийлэх эсэхийг тодруулахаар 3,4-р Хорооллоос Баруун 4 зам уруудах чиглэлийн хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг зорьсон юм. Өвлийн сар эхэлсэн тас хийсэн жавартай энэ өдөр түгжрээнд бодлогошрон зогсох жолоочдын цонхыг тогшиж дээрх шийдвэрээр асуулт тавихад дуртайяа үзэл бодлоо илэрхийлж байлаа. Ингээд та бүхэнд жолоочдын сэтгэгдлээс хүргэе.

Иргэн О. Тулга: Сайн байна уу? Би өдөрт багадаа 25 км орчим явж байна гэхдээ энэ бол энгийн хэрэглээ. Гадуур явах ажил ихтэй үед 40-50км хангалттай явна. Тэгэхээр хэцүү асуудал миний хувьд дэмжихгүй. Энэ зүйл бол утгагүй хэрэг. Зүгээр өөрийнхөө машиныг унаад ажил амжуулаад явж байж ийм их татвар төлнө гэдэг байж болохгүй зүйл. Угаасаа бид татвараа төлөөд явж байгаа. Давхар дахиад ийм татвар хураавал энэ бол тэнэг асуудал. Хэмээн хариулж байлаа.

Иргэн: Д.Солонго: Миний хувьд Ub cab такси үйлчилгээнд явдаг. Тийм учир мэдээж өдөрт олон км явна. Тэр тутамдаа мөнгө өгнө гэхээр миний амьдрал хэцүүднэ биздээ. Улсдаа татваруудаа төлөөд явж байгаа шүү дээ. Дахиад нэмээд ийм татвар татаас төлнө гэдэг зүйлийг би хэзээ ч дэмжихгүй. Би өдөртөө 100км-ээс дээш явдаг. Энэ үедээ байнга хүнтэй явахгүй хоосон явах тохиолдол бас байгаа тэр болгон надад алданги болдог. Энэ товчоонууд дээр бас татвар авдаг гээд сул мөнгөнүүд зөндөө авдаг ингээд бодохоор их л мөнгө явагдаад байх шиг байгаа юм. Дахиад мөнгө нэмээд авах гээд байх юм.

12-р сарын 04-нд жагсаал болно гэсэн энэ мэт зүйлийг эсэргүүцэж үгээ хэлнэ. Нийслэлчүүд ихэнх нь очих байх гэж бодож байгаа.

Иргэн Б.Галбадрах:  Миний хувьд өдөрт 50-60км явж байна. Ийм системд шилжлээ гээд түгжрэл буурахгүй гэж бодож байна. Би Prius 20 авто маркийн машин унадаг машинууд дотроо бас л бага иддэгт тооцогддог гэхдээ 1км тутамд 15 төгрөг төлнө гэдэг худлаа миний хувьд төлж чадахгүй. Энэ шийдвэрийг дэмжихгүй гэсэн цомхон хариулт өгөөд сэтгэл дундуур цонхоо хаалаа.

Иргэн А.Түвшинжаргал:  Худлаа зүйл үүнтэй иргэд хэзээ ч санал нийлэхгүй. Би өдөрт 40-50км явдаг энэ нь хамгийн багадаа гээд бод. Би Улиастайгаас ирдэг тэр холоос энэ хүртэл ирж сургалтад суудаг тэгээд хүүхдүүдээ хүргэж өгч авна гээд энэ болгонд татвар төлнө гэдэг худлаа. Манай нөхөр ганцаараа ажил хийгдэг, миний хувьд одоогоор ажилгүй байна. Тэгэхээр ганц хүний цалингаар л амьдарч байна даа. Гэх мэт олон асуудлууд байхад дээрээс нь нэмээд татвар татаас төлнө гэж хэцүү л сонсогдож байна. Хааяа автобусаар явна хөлдөж үхэх шахна даа гээд инээв.....

  

Гадаа ч хүйтэн гэж жигтэйхэн байлаа гар, ам хоёр бээрэх шахам болж энэ хүрээд иргэдээс авах сэтгэгдлээ дуусгалаа. Дээрх яриа өгсөн иргэдээс харамсалтай нь нэг ч иргэн энэхүү шийдвэртэй санал нийлсэнгүй. Ингээд бодоход асуудал шийдэл хэлэлцэж дээр суугаа дарга нар маань иргэдийнхээ сонголтоор дээшээ гарчхаад эргээд иргэд рүү чиглэсэн асуудал хэлэлцэхдээ тэр болгон санал хүсэлтийг нь хүндэтгэдэггүй нь харамсалтай. Зөвхөн өөрсдийн нэрээ бодож, өөрсдийн асуудлаа шийдэж байвал ядарсан ард иргэдэд ирж буй ачаа тэдний хувьд огтхон ч хамаагүй бололтой.