Спорт
2022.12.03 19:44
5719
Архангай, Ховдын бөх дэмжигчид бөхийн өргөөг дүүргэв

Өнөөдөр Алтан цомын төлөө багийн барилдааны хагас шигшээ барилдаан бөхийн өргөөнд боллоо. Энэ үеэр бөх дэмжигчид бөхийн өргөөг дүүргэсэн юм. 

Энэхүү барилдаанд Архангай, Ховд гэсэн хоёр аймгийн бөхчүүд хүч үзлээ. Таван тойрог барилдаж Ховд-12, Архангай-13 гэсэн харьцаагаар Архангай аймаг ялалт байгууллаа. Ингэснээр Архангай аймаг шигшээ 8-д шалгарч буй юм.  Бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн энэ үед хоёр багийн бөхчүүд бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байлаа.

 Маргааш мөн Алтан цомын төлөө хагас шигшээ барилдаанд Өмнөговь, Баянхонгор гэсэн хоёр аймгийн бөхчүүд хүч үзэх юм.