Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.06 12:16
1650
Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-нд эхэлсэн жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн тэмцэгчдийн шаардлагад тайлбар хийж байна.

Тэрээр, "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал яригдаагүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд таарамж муутай байна, үе хоорондын ялгаатай байдал нөлөөлөв гэх мэт яриа гардаг. Би үүнд автахаа больсон. Үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй. Бид ийм асуудлаас болж муудахгүй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Би дөнгөж сая ярьсан зүйлээ тэнд ч хэлсэн.

Нүүрсний хулгайчид янз бүрийн мэдээлэл тарааж байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. 

"ЭТТ"-н асуудлыг шийдвэл манай том асуудал ер нь шийдэгдэнэ. "Эрдэнэс силвер" компанид шалгах ажил бий. Аймгийн дарга нар, агентлагийн дарга нартай хариуцлага тооцсон. Өгсөн үүргийг биелүүлэхгүй бол би чөлөөлөх үүрэг өгдөг. 

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн бүх ажилчид руу и-мэйл явуулж, жагсахыг уриалсан, зарим буудлууд дээр мөнгө тараасан асуудал гарсан" гэв.