Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.06 12:51
1096
Д.Амарбаясгалан: Монголын төрийг нүдгүй чихгүй мэт байгалийн баялгийг өөрсдөдөө завшсан нь яалтчгүй хулгай!

Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрээр, "Монгол Улсын засгийн газар 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайг ил болгож шүгэл үлээсэн. Гэтэл сүүлийн үед зориудаар иргэдийг төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байна.

Нүүрсний хулгайчид Монголын төрийг эзэнгүй юм шиг, Монголын ард түмнийг нүдгүй чихгүй юм шиг аашилж эрх мэдэл, эд хөрөнгөөрөө далайлгаж байгалийн баялгийн давуу эрхийг өөрсдөдөө бий болгож ашигласан нь яалт ч үгүй хулгай.

Монгол улсын үндсэн хуульд газар доорх баялаг бол нийт ард түмний өмч гэдэг гэтэл өнөөдөр Тавантолгой ХК хэсэг бүлэг хүний өмч болсон байгаа. Монголын ард түмний өмчийг хэсэг бүлэг хүмүүс эзэмшиж байна" гэв.