Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.06 13:20
667
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр суллагдана

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган аравдугаар сарын 4-ний өдрөөс цагдан хорьсон.

Тэгвэл Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасныг хүлээж авахаас татгалзсан байна.

Тэдний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусаж хорих 461 дүгээр ангиас суллана гэв.