Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.12.06 15:45
5492
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж хатуу хариуцлага тооцох ёстой

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгохыг шаардсан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх жагсаал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ асуудлын хүрээнд Онц байдал зарлах тухай ч яригдсан. Иргэд үзэл бодлоо илэрхийлэн тайван замаар жагсаж байсан боловч хэсэг бүлэг иргэдийн турхиралтаас үүдэж жагсаал хэвийн бус байдалд шилжиж Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар жагсаалыг албадан тараах шийдвэр ч гаргаад байсан юм. 

Үүсээд буй асуудлын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж нүүрсний хулгайчидтай хийх тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ илэрхийлээд буй. 

Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудаснаа "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" хэмээн нийтэлжээ