Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.07 11:47
861
Г.Занданшатар: Дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгоно

УИХ-ын дарга  Г.Занданшатар Нийгмийн бодлого хүний хөгжлийн реформийн Боловсролын багц хуулийг танилцууллаа.

Тэрээр,” Дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгоно.

Оюутнуудыг эхний ээлжид ЭЕШ-ийн оноо нь 600-аас дээш оюутнуудыг сургалтын тэтгэлэг олгодог. Сургалтын тэтгэлгээр эхний ээлжид чадвартай, чадалтай, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Ард түмний санал асуулгын дүнгээр 60,8 хувь нь амжиргаанд эергээр нөлөөлнө гэж үзсэн байна.

Ерөөсөө хөдөөгийн малчин ч бай, хотын ажилтан ч бай сургалтын төлбөрийн асуудал бол дарамт болж байгаа учраас сургалтын төлбөрийг үе шаттайгаар үнэ төлбөргүй олгоно" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: