Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.07 16:51
1476
Т.Доржханд: Өнөөдрийн системээр энэ хулгайчидтай тэмцлээ гэхэд маргааш дахиад гараад ирнэ

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрээр, : “Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэтэрхий ерөнхий ярилаа. Хууль хяналтын байгууллагуудыг сайн шахаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тогтолцооны өөрчлөлт чухал. Өнөөдрийн сонгуулийн жижиг тойргоос болж энэ хулгай үүсээд байна. Шударга хүмүүс гарч ирж чадахгүй байхад яаж хулгайтай тэмцэх юм бэ?

Өнөөдрийн системээр энэ хулгайчидтай тэмцлээ гэхэд маргааш дахиад гараад ирнэ. Шаардлагатай бол УИХ-ын сонгуулийг дахиж хийж сонгодог парламент рүү орохыг ХҮН нам дэмжиж байна.Суурь асуудлаа тогтолцоогоор нь, углуургаар нь шийдэхгүй бол хулгайгаас салахгүй “ гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: