Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.12.08 14:15
2081
Г.Ганболд: УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд гэдэг тоог гаргаж ирж ард түмнийг төөрөгдүүлж, турхирсан

УИХ-ын гишүүн Г.Ганболд ээлжит чуулганы үеэр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд гэдэг тоог гаргаж ирж, ард түмнийг турхирсан гэх мэдээлэл өглөө. 

Тэрээр, Т.Доржханд гишүүн 44 их наяд гэдэг тоог гаргаж ирснээр нийгэм бухимдаж, өвлийн хүйтэнд жагсаал цуглаан зохиож, дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Т.Доржханд гишүүн түр хорооны гишүүн мөн гэхдээ  нэг ч удаа хуралд суугаагүй. Түр хороон дээр 44 их наяд гэсэн нэг ч зүйл яригдаагүй. Тиймээс Т.Доржханд гишүүн тэрийг ээ батлах ёстой. Хэрэв баталж чадахгүй бол ард түмнээс уучлалт гуйх ёстой. Өчнөөн олон хүн олон цагаар гадаа зогсож байна. Энийг хамгаалах гэж цагдаагийн албан хаагчид эрүүл мэндээрээ хохирч байна. Эрүүл мэндээрээ хохирсон албан хаагчдаас бас уучлалт гуйх ёстой.

Түр хороо өнөөдрийг хүртэл хулгайлагдсан байж магадгүй 2,6 сая тонн нүүрстэй холбоотой хэргийг нотлох баримт цуглуулах гэж ядаж байна. Энэ бүгд нотлогдвол 300 сая долларын асуудал. Тэгэхээр 44 их наяд биш нэг их наядын асуудал байгаа. Түр хороон дээр нэг их наяд гэж яригдаж байгаа зүйлийг 44 их наяд мэт ярих нь буруу л гэж хэлэх гээд байгаа юм" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: