Нийгэм
2022.12.22 12:53
18145
Д.Энх-Амгалан: Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зээлийн үйлчилгээ их үр өгөөжөө өгсөн

"Хушхан" монголын үндэсний брэнд нь дэлхийн чанар стандартад нийцсэн аргаар хуш модны самар, чөмгийг ариутган савлаж, эцсийн бүтээгдэхүүн болгож байна.

Тус үйлдвэр 60 орчим ажилтантай бөгөөд 11 дамжлага дамжуулж, 100 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Тодруулбал чөмгийг 70-80 градусын өндөр температурт 12 цаг хатаасны дараа лазерийн машинаар ялгаж шар хальсыг нь цэвэрлэх машинаар оруулдаг бөгөөд хамгийн сүүлд эрүүл ахуйн шаардлага хангасан өмсгөл, хэрэгсэлтэй хүмүүс эцсийн хяналтыг хийдэг байна. Хамгийн сүүлд хаягдал самрын ясаа ашиглан үйлдвэрийн ажилчдын байр, цайны газар, оффис зэргийнхээ халаалтыг шийджээ. Мөн самрын ясны үнс нь маш сайн бордоо болдог онцлогтой. Ингэснээр тус үйлдвэр хаягдалгүй, орчны бохирдолгүй үйл ажиллагаа явуулдаг байна. 

ХААН Банк бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн үл тасрах урсгалыг хангахаар нийт 20 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн. Энэхүү санхүүжилтийн 12 сая ам.долларыг АНУ-ын Коннектикут мужид төвтэй “Developing World Markets” (DWM)-ын удирддаг хөрөнгө оруулалтын хоёр сангаас, найман сая ам.долларыг Швейцар улсад төвтэй “responsAbility Investments AG”-ийн удирддаг хөрөнгө оруулалтын дөрвөн сангаас тус тус босгосон юм.

Бид "Хушхан" брэндийн үүсгэн байгуулагч Д.Энх-Амгалантай ярилцлаа.

Сайн байна уу? Юуны өмнө байгууллагаа товчхон танилцуулахгүй юу?

- Манай “Норд Роуд” ХХК нь өдгөө 60 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид одоогийн байдлаар Европын 4, Азийн 2 оронруу тогтмол экспорт хийж байгаа. Мөн байгальд ээлтэй, хог хаягдалгүй үйлдвэр болох зорилгынхоо хүрээнд хушин ойгоо цэвэрлэх, сийрэгжүүлэх ажлууд болон хушин ойг хамгаалах,тармилжуулах судалгаануудыг тогтмол хийж байгаа.

-Хэзээ үүсгэн байгуулсан бэ?
Анх “Норд Роуд” ХХК маань 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оноос самрыг бэлтгэн боловсруулж дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Хушхан” брэндийг үүсгэн байгуулсан.

Одоогийн байдлаар ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? 
Бид хүнсний чиглэлээр хуш модны самрыг бэлтгэн боловсруулж , “Хушхан” брэндийн самар болон чөмөг гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг 10,50,100,150,200,300,1000гр-аар савлаж зах зээлд нийлүүлж байна.


Хаан банкны ЖДБЭ-ийг дэмжих зээлд хамрагдаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Мөн Хаан банкнаас хичнээн төгрөгийн зээл авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан бэ? 

Ямар ч үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа сайжруулахын тулд яалтчгүй хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг.

Манай байгууллагын хувьд Хаан банкнаас 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан. 

Бид тухайн зээлийг авснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэртээ өргөтгөл барьж тоног төхөөрөмжөө сайжруулсан. Мөн эргэлтийн хөрөнгө, түүхий эдээ худалдаж авахад зарцуулсан. Үүний үр дүнд манай үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж, ажилчдын гар ажиллагаа багассан нь их үр өгөөжтэй байсан.