Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Нийгэм
2023.01.18 10:35
3079
465 тооны бод мал хулгайлж, 1.2 тэрбумын хохирол учруулсан иргэнийг баривчлалаа

Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Дээрх хэргийг үргэлжлүүлэн Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.