Улс төр
2023.01.19 16:38
21522
С.Баярцогт: Залуучууд надаас та ардчилсан намыг эвлэрүүлээд өгөөч гэж гуйсан

С.Баярцогт: Залуучууд надаас та ардчилсан намыг эвлэрүүлээд өгөөч гэж гуйсан

Өнөөдөр ардчилсан намын их хурал болж намын даргаа сонгох хүндхэн асуудлыг хэлэлцэж байна. Учир нь 2016 оны сонгуулиас хойш ардчилсан намын дотоод асуудал хурцдаж хөл толгойгоо олохоо больчихсон гэж хэлж болно. Тэгвэл өнөөдөр намын даргад нэр дэвшиж байгаа сангийн сайд, уих дэд дарга, уих-ын гишүүн гээд Монгол төрийн томоохон албан тушаалуудыг хашиж явсан С.Баярцогт намын даргын суудалд өрсөлдөж байгаа. Тэгвэл тэрээр өнөөдөр индэр дээр хэлсэн үгэндээ намайг намаа эвлэрүүлэхийг намын залуучууд олон удаа гуйсан учраас би зөвшөөрсөн гэж хэллээ. Түүнийг хэлсэн үгийг тодруулахын бол тэрээр:

С.Баярцогт : Анх 5 сард хуваагдсан байгаа хоёр намын залуучууд надад санал тавьсан.Та биднийг эвлүүлээд өгөөч ээ гээд. Тасралтгүй олон удаа уулзалт хийсэн. Миний ээж 82 настай. Миний хүү ээж нь амар амгалан бурхны оронд очмоор байна. Миний хүү одоо зүгээр байж болдоггүй юм уу? Тэгээд би жаахан бодсон. Ээждээ хэлсэн манай нам хагарсан байна аа, даргагүй байна аа, цаашаа бид аягүй бол сонгуульд орж чадахгүй юм шиг байна аа ардчилсан намынхаа нэрээр. Тэгээд энэ үед оролцохгүй байхын бол олон жилийн дараа ардчиллынхаа ололтоос ухраад үр ач нартаа юу хэлээд сууж байх юм бэ? ээжээ, ямар ч байсан оролдоод үзье. Залуучууд итгээд ирж байна,ийм л хариултыг ээждээ өгсөн. Одоо өдөр болгон ээж минь асуудаг. Миний хүү нам нь нэгдэх гэж байна уу? Учир зүйгээ олох гэж байна уу? Эвлэлдэж чадах нь уу? Ийм л зүйлийг асуудаг. Энэ бол Монголд хайртай, ардчилалд хайртай хүн болгоны асуулт байх гэж бодож байна. Мэдээж намын даргаар өрсөлдөх сонголт бол хариуцлагатай,нэр хүндтэй энэ цаг үед бол хамгийн хэцүү ийм ажил байгаа. Та хэн юм бэ? Монголдоо хамгийн өндөр антирейтингтэй энэ хүн ардчилсан намыг аваад сонгуульд ороод ялуулж чадах юм уу? Бараг уулзсан бүлэг фракц болгоны эхний асуулт энэ байсан гэлээ.