Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.20 09:41
8714
Юнивишн хүлцэл өчиж, кино багцуудаа үнэгүй үзүүлэхээ мэдэгдлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Юнивишн ХХК-ийг үндэслэлгүй үнээ нэмсэн гэх шалтгаанаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хянан шалгах шаардлага хүргүүлсэн. Тэгвэл  Харилцаа холбооны зохицуулах хорооноос үнийг нь хянахдаа журмын дагуу хийгдсэн гэж үзжээ.

Юнивишн ХХК-аас хэрэглэгчдээ бухимдуулсандаа хүлцэл өчиж 1 дүгээр сарын 31-нээс өмнө хүссэн 2 кино багцаа идэвхжүүлж сарын турш үнэгүй үзэх эрх бэлэглэхээ мэдэгдлээ.