Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.20 09:45
1525
Х.Баттулга өнөөдрийн сонсголд гэрчээр оролцоно
 
 
УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" тав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. 
 
Өнөөдөр 11 компанийн зээлд холбогдуулан 23 гэрчийг дуудсан. Үүнд:
Изинис эйрвэйз ХХК
Пирамид орд ХХК
Сод монгол групп ХХК
Сонгоулд ХХК
Түгээмэл түмэн хишигтэн ХХК
Геологийн төв лаборатори ТӨҮГ
Монгол микрон кашмер ХХК
Комплант ХХК
Макс рөүд ХХК
Монполимет ХХК
Петролуем продакшн ХХК
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар өнөөдрийн сонсголд гэрчээр дуудаад буй юм.