Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.20 14:02
1375
О.Цогтгэрэл: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүү "Дарга" нарын эрхийг хамгаалах хууль батлах гэж байна

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар Улсын Их хурал дахь АН-ын бүлгээс байр сууриа илэрхийллээ. 

О.Цогтгэрэл" Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэдэг гоё нэртэй хуулийн төсөл орж ирсэн.

Энэ хууль дээр асар олон зүйлүүд хүний эрхийг зөрчсөн зүйл заалтууд гарч ирж байна. Үүний цаана хэвлэл мэдээллийн зөвлөл нэртэй , төрийн албан хаагчид нэртэй хүмүүс суугаад хэн зөв зүйл бичиж байна, хэн таалагдахгүй зүйл бичиж байна тэрийг нь хаах эрх олгогдох юм байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах биш хүний эрхийг бүхэлд нь зөрчсөн , олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүү дарга нарын эрхийг хамгаалах зорилготой агуулга бүхий олон заалтууд дундуур нь шургуулсан хуулийн төсөл болсон байна. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байна. Олон нийтийн санаа бодлыг тусгаагүй хуулийн төсөл байна гэж Ардчилсан намын бүлгээс үзэж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: