Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2023.01.20 17:12
3659
Н.Учрал гишүүний өргөн барьсан цахим орчны хуулийг баталлаа!

УИХ-ын Чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн төслийг хэлэлцэж хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар АББХ-д шилжүүлсэн. Иймд хууль эцэслэн батлагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр “Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ажлын хэсэг байгуулж ажиллана. Хэрвээ хүний эрхийн зөрчил, үзэл бодлоо илэрхийлэх зөрчил  гарах юм бол энэ хуулийн тухайн заалтыг өөрчлөх саналыг намуудын хамтарсан ажлын хэсэг хянан үзээд гуравдугаар сарын 15-ны өдөр хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна” хэмээв.

Хууль санаачлагчийн зүгээс "Энэ хууль гарснаараа нийгэм эмх замбараагүй байдлаасаа салж, нэр нүүрээ гаргаж үзэл бодлоо хэлдэг эрүүл орчин бий болно. Энд ямар нэгэн улс төржилт байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөг хаасан нэг үг үсэг ч байхгүй. 2024 онд намайг энэ хуулийг санаачилсан гээд сонгохгүй байсан ч би айхгүй!" хэмээн мөн мэдэгдсэн юм.