Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.23 11:25
9963
ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

Ойрын өдрүүдэд хүйтрэхийн зэрэгцээ томуу, томуу төст өвчин ихэсч байгаа тул “Сурагчдын амралтыг сунгана” гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл БШУЯ-наас "Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй" гэлээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.