Улс төрийн нам
2023.01.24 14:40
2323
Б.Ган-Очир: Монголд хамгийн хүчгүй, шүдгүй арслан мэт ажиллаж байгаа газар ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

ЦХХХЯ-ы сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. 

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүү яг бодит амьдрал дээрээ олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах хууль батлагдлаа. Маш товчхондоо бид бүхэн амаа хамхиулж байна гэсэн үг.

Хоёрдугаар сарын 1-ны өдрөөс хууль хэрэгжиж эхлэхэд хүссэн үедээ бид бүхний амыг цахим орчинд барина гэсэн үг. Яагаад салбарын сайд монгол улсын номер нэг асуудал болох бинзений үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ биш троллууд гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүмүүс монголын номер нэг асуудал болов гэдэг асуудлыг гаргаж ирж тавиад байгаа юм.

Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол нүдээ анья, чихээ дарья, юу ч ярихгүй байя. Цахим хөгжлийн яамны дэд сайд Ж.Эрхэмбаатрын ярилцлагын утга бол Монголын ард түмэн бүгд харанхуй мэдлэггүй юм аа. Англи хэл мэдэхгүй. Эрхийг нь хамгаалахын тулд ногоон шугам гаргаж өгөөд түүгээрээ хамгаалах гэж байна гэх утга бүхий юм ярьж байгаа юм. Алив нэг зүйлийг хааж боогоод бариад ирэхээр түүнээс илүү эмх замбараагүй байдал үүснэ. Ядаж ард иргэдийнхээ хэлэх үгийг сонсооч" гэв. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг шууд үзэх: