Улс төр
2023.01.24 15:46
2788
“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад 2900 хүн бүртгүүлжээ

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Тэгвэл сонгон шалгаруулалтын явцын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-аас мэдээлэл хийж байна.Энэ үеэр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 2900 орчим хүн бүртгүүлсэн. Гэвч 300 орчим иргэн шаардлага хангаагүй.

Тодруулбал, ажлын байрны бичиг баримтын шаардлага хангаагүй, ажилласан жил, боловсрол гэх мэт тодорхой заасан шаардлагыг хангаагүй өргөдөл илгээсэн иргэд байсан.Мөн сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болно. Нэг өдөрт тав, нийт арван удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлнэ.Гэхдээ сонгон шалгуулалтыг ил тод, нээлттэй явуулах бөгөөд шалгалтад оролцох хүн тус бүрд шалгалтын зарыг буюу шалгалт явагдах цагийн мэдээллийг илгээнэ. 1000 орчим хүн бүртгүүлэх болов уу гэж тооцоолсон ч 3500 хүн бүртгүүлсэн.

Тэднээс 2400 хүн тестийн шалгалтад орно. Нэг ажлын байранд хамгийн өндөр оноо авсан горилогч ажилд орно. Ажиллах хүнээ хэдийнэ томилсон гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл" гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.