Нийгэм
2023.01.24 15:50
4063
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулах амархан бидний хот жижигхэн бид цөөхүүлээ

Иргэн Д.Дорждагва: Хотын дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар нарын ярьж байгаа түгжрэлийг бууруулах чиглэл буруу явж байна. 10 их наяд төгрөг зарцуулна гэж ярьж байна. Энэ бол Төсвийн мөнгийг дэмий зүйлд үрсэн зүйл.

Түгжрэлээс шалтгаалж олон асуудлууд үүсдэг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, сэтгэл санаа, гээд хааяа бүр галзуурах шахдаг энэ бүгдийг шийдэх арга бол уулзваруудыг шинэчлэх асуудал юм.

Төв цэгийн буюу төв Шуудангийн уулзвар тэрийг ч хүртэл түгжрэлгүй болгож өөрчлөх 2,3-н төлөвлөгөө надад байна. Хотын дарга Д.Сумъяабазар аймар хэцүү хүнд болгож яриад байдаг энд тийм хэцүү юм байхгүй энэ амархан. Яагаад гэвэл Бидний хот жижигхэн бид нар цөөхүүлээ.

Хамгийн чухал нь уулзваруудаа өргөжүүлж шинэчлэх нь чухал.