Нийгэм
2023.01.25 10:14
7252
Хилчин байлдагч Г. Хосбаярын амжилтыг үнэлж 10 хоногийн чөлөөгөөр шагналаа 
Хилчин байлдагч Г.Хосбаярыг“Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг, 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагналаа 
Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Харуул хамгаалалтын тусгай салбарын байлдагч Г.Хосбаяр үүргээ гүйцэтгэж байх үедээ нь ангийн байрлалын гадна айл шатаж байгааг харж, цаг алдалгүй мэдэгдэж хариу арга хэмжээг шуурхай авсан талаарх сайхан мэдээг бид хэдхэн хоногийн өмнө дуулгасан.
Тодруулбал, тухайн хэрэг 01 дүгээр сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 03.00 цагийн орчимд болсон бөгөөд байлдагч Г.Хосбаяр үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, ард иргэдэд учирч болох эрсдэлээс сэргийлсэн билээ. Түүний энэхүү гавьяаг үнэлж Хил хамгаалах ерөнхий газраас “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг, 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагналаа.