Нийгэм
2023.01.25 12:38
675
Х.Ихмөрөн: Авлигын гэмт хэргийн улмаас 2022 онд 5 их наяд төгрөгийн хохирол учирсан

АТГ-аас 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл болон нүүрсний гэх тодотголтой хэргийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн мэдээлэл хийсэн юм. Тэрээр ''Авлигын гэмт хэргийн улмаас 2022 онд 5 их наяд төгрөгийн хохирол учирсан

Гэмт хэргийг улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэлт. 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбум 934 сая 309 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж байр орон сууц, авто машин тоног төхөөрөмж 518 тэрбум 039 сая 332 мянган төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Нийт учирсан хохирлын 47.3 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлээд байна. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2021 онтой харьцуулбал 2021 онд 1 их наяд төгрөг байсан 2022 онд 5 их наяд мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн дүн

2021 онд 96 тэрбум байсан бол 2022 онд 2.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна гэв''.