Нийгэм
2023.01.25 12:59
2556
Сайдын хүүхэд хэмээн худал ярьж танхайрсан согтуу жолоочид 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

   2022 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хотхон доторх замд “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодох эрх дуусгавар болсон үедээ, согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, танхайрсан.

Тухайн иргэн нь өөрийгөө сайдын хүүхэд хэмээн худал ярьсан нь тогтоогдсон. Тэгвэл дээрх зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан.