Ярилцлага
2023.01.30 10:48
21927
Д.Цогтбаатар: 1900-1950 мэдээллийн лавлахаар дамжуулан сүсэгтэн олондоо үнэн зөв мэдээллийг шуурхайгаар хүргэж байна

Зурхайч лам Д.Цогтбаатартай ирж буй туулай жилийн төлөв байдал болон хийгдэх засал номын талаар ярилцлаа

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэ жилийн сар шинийн баяр буюу шинийн нэгний өдөр хэдэнд тохиож байгаа вэ?  

  Монголчуудын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2023 оны 02-р сарын 21-ий өдөр тохиож байна.  

Гарч буй жилийн төлөв байдал болон нэрийн утга учрын талаар тайлбарлавал?

     Гарч буй жил 17-р жарны харагчин хэмээх туулай жил гарч байгаа. Жилийн ерөнхий ёгт нэр нь бол үзэсгэлэн хэмээгч  нэртэй, ёгт нэр гэдэг нь,  17-р жаран гэдэг нь, Монголчууд бол жаран жилийн тоололтой ард түмэн, тэр үүднээс жаран жил гэдгийг оноосон нэр гэж ойлгож болно. Хоёрт нөгөө нэрийн хувьд болохоор гарч байгаа жилээ дагаад гайгүй түвшин амгалан жил гарч байна гэж хэлж болохоор, гарч байгаа жилийн ерөнхий төлөв байдлыг зурхай хувьд бол жилийн эзэн гариг хаан гариг, түшмэл гариг цасан чихрийн амт боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэт олон төрлөөр шинжиж ирсэн онцлогтой. Түүнээс голчлон монголчуудын уламжлал ёсонд бол шороон үхрийн зурлагаар жилийнхээ ерөнхий ноён нурууг шинжиж ирсэн уламжлалтай. Тэгэхээр юуны өмнө энэ шороон үхэр болон үхэр хариулагчдын ерөнхий шинж гэж эхэлж байна.

Энэ жил шороон үхэр буюу үхэр хариулагчийн ерөнхий шинж ямар дүрслэлтэй гарсан бэ?   

     Энэ жилийн хувьд үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай, хөх өнгөтэй гэж, үхрийн бие ногоон өнгөтэй, ходоод нь цагаан цулбуур нь шар, шийр ногт нь улаан, үхэр нь амаа хамхиж сүүлээ баруун тийш шарвасан байна гэж, үхэр хариулагч нь болохоор улаан царайтай дээл гутал нь хөх өнгөтэй, үс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, гэзэг үсээ зүүн чихнийхээ урд мөн баруун чихнийхээ араар угжуулсан олсоор томсон бургасан иштэй хөх шилбүүр барьсан хүч чадал багатай өвгөн хүн үхрийнхээ өмнө яаравчлан гүйж байна гэсэн дүрслэл гарсан байна.

Дээрх шинжийг шинжвээс өвгөдөд буюу өндөр суудалтад сайн, залуус буюу дунд суудалтад, дунд нялхаст буюу түмэн олонд тааруу жил гарч байна гэсэн үг. Энэ жил улс орны хөгжил дэвшил дунд зэрэг дээд хүмүүст гэм их хямрал тэмцэлтэй жил гарч байна. Галын аюулаас сэргийлэх хэрэгтэй. Мөн залуу хүмүүсийн ажил үйлс саадтай үр, ач өчүүхэн дэлгэрэх гэж байна. Хулгай дээрэм элбэгших төрийн хууль цааз чангарах өвчин зовлонгийн хувьд хүйтэн лус бадган чанарын өвчин гарах ялангуяа намрын дунд сард гэж байна. Цаг уурын хувьд жилийн эхэн дунд саруудад үйл их, мөндөр цас бороо элбэг орох, зун намар салхи шуурга ихтэй тал хийгээд нам доор газар мөн өвлийн сар дөрвөн улирлын сүүл саруудад гандуу хуурай болох, мөн энэ жил өвс ногоо, цэцэг жимс, үр жимс, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац хэт дэлгэрнэ. Хүнд сайн малд муу гэсэн шинж гарч байна.

Гарч буй жилийн засал номны талаар ярьвал ямар хүмүүс ямар ямар засал ном хийлгэвэл зохих вэ? 

     Гарч байгаа жилийн хувьд жилийн онцгойлох засал ном гэдэг ойлголт байдаг. Энэ жилийн хувьд туулай жилтэй хүмүүс жил орсон засалтай. Жил орсны засал гэдэг нь тухайн жилдээ гадна дотнын барцадгүй байхын тухайд, өвчингүй байхын тухайд, гадна дотнын янз бүрийн хэл ам, атаа жөтөөгүй байхын тухайд, бодсон санасан ажил үйлс нь бүтэмжтэй байхын тухайд, орж ирсэн мөнгө төгрөг тогтоохын тухайд, буян хишиг арвижуулахын тухайд, тухайн тэр жилээс хамаараад өөртөө тохирсон засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг.

Тэгэхээр энэ жил 4 ногоон мэнгэтэй хүмүүсийн хувьд мэнгэний засал хийлгэнэ. Түүнээс гадна 12 жилийг дотор нь эр зургаан жил, эм зургаан жил гэж ангилдаг. Энэ жилийн хувьд болохоор эр жилтэй хүмүүс буюу хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэй хүмүүсийн хувьд суудал өнцөгдөнө гэсэн байна. Суудал өнцгийн засал гэдэг нь юунд хийгдэх засал вэ? гэхээр аваар осолгүй байхын тухайд, гадна дотнын хэл үг атаа жөтөөгүй байхын тухайд, ажил үйлс бүтэмжтэй байхын тухайд хийгдэх засалтай. Үүнээс гадна мэнгэний засал гэдэг ойлголт байдаг нашдүрсүмийн засал гэдэг энэ мэнгэний засал.

Нашдүрсүмийн заслын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал? 

    Нашдүрсүмийн засал гэдэг нь гарч байгаа жилдээ өвчингүй байхын тухайд аваар осолгүй байхын тухайд хийгдэх засал. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар ямар жилтэй хүмүүс мэнгэний засалтай байна вэ? гэхээр 4 ногоон мэнгэтэй хүмүүсийн хувьд бол мэнгэний засал хийлгэх шаардлагатай. Хувь хүмүүс өөрсдийнхөө төрсөн жилийг мэддэг шүү дээ тэр үүднээсээ нашдүрсүмийн засал гэдэг нь болохоор энэ жил суудлын нашдүрсүм, жилийн нашдүрсүм гэсэн 2 ойлголт байгаа. Энэ жилийн хувьд жилийн нашдүрсүмтэй хүмүүс нь болохоор гахай, хулгана, үхэр, хонь, луу, нохой жилтэй хүмүүсийн хувьд жилийн нашдүрсүмийн засалтай байгаа. Тийм учраас жилийн нашдүрсүийн заслыг хийлгэвэл зохистой гэсэн үг. Түүнээс гадна их байгаа харш жилүүд гэдэг ойлголт байдаг. Энэ гарч байгаа жилд тахиа, морь, хулгана, жилтэй хүмүүс энэ жил харш жилийн засал хийлгэнэ гэх мэт. Тухайн жилээс хамаараад онцгойлох засалтай хүмүүс бий тэгээд жил гарч байгаа юм чинь энэ жилийн засал номуудаа хийлгэвэл зохилтой гэж хэлмээр байна.

Энэхүү ирж буй жилийн талаар таны саяны ярилцаж тайлбарласанчилан дэлгэрэнгүй байдлаар иргэд өөр хаанаас мэдээлэл авч болох вэ? 

     Мэдээллийн лавлах 1900-1950-аас гарч буй жилийн ерөнхий зурлага, засал ном, шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах зэрэг зурхайн бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Мөн холбогдож илүү дэлгэрэнгүй байдлаар өөрийн асуух зүйлээ асууж мэдээлэл авах боломжтой юм. 

1900-1950 мэдээллийн лавлахтай хэддэх жилдээ хамтарч ажиллаж байгаа вэ?

      Энэхүү  мэдээллийн лавлах нь 2005 оноос хойш 18 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай, олонд хүрсэн байгууллага юм. Миний хувьд 2017 оноос хойш энэхүү 1900-1950 мэдээллийн лавлахтай сүүлийн 6 жил хамтарч ажиллаж байна. Хамтарч ажилласнаараа 1900-1950 мэдээллийн лавлахаар дамжуулан сүсэгтэн олондоо үнэн зөв мэдээллийг шуурхайгаар хүргэж байгаа гэсэн үг юм. Мөн 151950 гэсэн дугаараар шинийн нэгний өглөө мөр гаргах зэрэг мэдээллүүдээ авч болно.

Биднийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа 

За баярлалаа Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.