Нийгэм
2023.02.01 14:47
661
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.доллароор өссөн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдийн засгийн газрын хуралдаанар 17 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

   Энэ үеэр Ч.Хүрэлбаатар: Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг хөгжлийн яамны харьяа, хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргаж байна. Энэ агентлагийн гол үүрэг нь юу байх вэ, гэхээр хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол улсад хөрөнгө оруулагчдыг татах сурталчлах, аливаа нэгэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд дэм болох, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэгдэж байх ийм агентлаг байгуулагдаж байгаа. Энэ нь өмнө нь Монгол улсад гадаад худалдаа болон гадаад хөрөнгө оруулалтын газар байх үед Монгол улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын татах хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлийн ажлыг сайн хийж байсан. Үүнийг эргэж байгуулж байгаа гэж ойлгож болно.   

Мөн Монгол улсын Эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн. Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 560 сая ам.доллар буюу 0.2 функтээр өссөн. Энэ мэт зүйлсийг харвал Монгол улсын валютын нөөц цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа гэв.