Нийгэм
2023.02.01 16:06
787
С.Амарсайхан: Дүүжин тээвэр 2024 онд багтаж эхний ээлж нь ашиглалтад орно 

Шадар сайд С.Амарсайхан: Дүүжин тээвэр уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод өөрчлөгдөөд ажлаа мэдэх, мэдэхгүй, хийнэ, хийхгүй зэрэг асуудал үүссэн. Гэхдээ Засгийн газар дээр ирээд энэ төслийг хэрэгжүүлээд хийхээр болсон тийм учраас одоо ажил нь эрчимтэй явж байгаа гэдэг мэдээллийг Хотын захиргаанаас өгч байгаа. Тэр 20 тэрбум төгрөг шилжсэн гэдэг асуудал Сангийн яамнаас Францийн гүйцэтгэгч компанид нь засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлсэн. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө гэсэн мэдээллийг өгсөн.

Энэ төсөл цаг хугацааныхаа дагуу явсан бол 2021 оны  11-р сард ашиглалтад орсон байх ёстой. Энэ зайлшгүй хийх ёстой төсөл. Одоо бидэнд ирж буй мэдээллээр ирэх оны 11-р сардаа багтааж эхний ээлж нь ашиглалтад орно гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа гэв.