Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.02 13:34
3744
Т.Доржханд: Хулгай ярьсаар байгаад амьдрал дуусах нь ээ!

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ХҮН намаас "Хамтдаа өөрчилье" иргэддээ мэдээлэл өгөх аяны талаар мэдэгдэл хийлээ. 

Т.Доржханд" Нийгэмд маш олон үйл явдал боллоо. Бид нар нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Төр маань гацсан байна. Энэ гацааг бид гаргахгүй бол цаашид хөгжил байгүй, хулгай авлигаа дийлдэхгүй юм байна. Цаашид төр төвтэй, төрийн компаниуд үндэслэсэн том хулгайнууд зогсохгүй нь ээ. Тийм учраас тогтолцооны өөрчлөлтийг хийе гэж иргэд , залуучууд санал хүсэлтээ өгсөн. Иргэд санаж байгаа бол Монгол улс даяар 100 мянган иргэдээс гарын үсэг цуглуулж Улсын их хуралд хүргүүлж байсан. Харамсалтай нь иргэдийнхээ шаардлагыг тухайн үед УИХ биелүүлж чадаагүй. 

Өвөл нүүрсний хулгай гарч ирлээ. Иргэд нийтээрээ бухимдлаа, өнөөдөр юу бож байгааг харж байгаа бол койны асуудал гарч ирж байна.  Ирэх 7 хоногоос бид нар дахиад Хөгжлийн банкны асуудлаа яриад л явна. Хулгай ярьсаар байгаад амьдрал дуусах нь ээ. Тийм учраас тогтолцооны асуудлаа шийдмээр байна. ХҮН намын зүгээс, залуучуудын зүгээс нэг л зүйлийг хүсэж байна. Бодит орлогыг өсгөж Монголдоо амьдрах боломжийг олгож өгмөөр байна. Өнөөдөр УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байна. Харин ХҮН нам иргэддээ мэдээлэл түгээж байна" гэв. 

Шууд үзэх: