Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.03 12:59
4866
Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг шүүх хурал хойшиллоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 /нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /хахууль өгөх/ , 18.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт /мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ.
 
 
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч яллагдагч Т.Мөнхбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцоно гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлжээ.
Мөн яллагдагч П.Энхтүвшингийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс эрүүл эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт тус тус ирүүлсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд эдгээр хэргийн оролцогчдыг оролцуулах шаардлагын үүднээс шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР