Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.03 13:34
2863
Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй бүх автомашинд ирэх сарын 1-нээс цахим гэрчилгээ олгоно

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотын бүх автомашинд цахим гэрчилгээ олгоно.
Нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших хиймэл оюун ухаанд суурилсан “RFID” төхөөрөмжөөр тоногложээ.
Уулзвар гарц болгон дээр уншигч төхөөрөмж байршуулсан бөгөөд нийт 450 байршил, 160 уулзвар дээр энэхүү төхөөрөмжийг байршуулсан аж.
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн уг төхөөрөмжийг бүрэн ашиглаж эхлэх юм. Үүнийг ашигласнаар торгуультай, зөрчилтэй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Мөн жолооч нар ачаалалтай уулзвар, замыг ашигласан тохиолдолд илүү төлбөр төлөхөөр зохицуулагдсан байна.