Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.03 17:21
16040
Ахмадын тэтгэвэрийг энэ сарын 12-нд, хүүхдийн мөнгийг 16-нд олгоно

Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээж  зэрэг тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулжээ.

Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа бол ахмадуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгохоор болсон байна.