Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.03 23:46
3892
Бага насны хүүхдийн хөл дайрч явсан жолоочийг олж илрүүллээ

Цахим орчинд хүүхдийн хөл дайрч явсан гэх бичлэг гарсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.