Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.02.04 16:31
5080
ЦЕГ: Согтуу хүн худалдаа эрхлэгчидрүү агсам тавиад байна гэх дуудлагаар очсон цагдаа хохирогчдоос тайлбар авч буй зураг юм

Цахим сүлжээнд тархсан зурагтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас залруулга гаргажээ.

ЦЕГ: "Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд цагдаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дарамталдаг мэтээр зураг тавьж худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15:25 цагт Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудлын автобусны буудал дээр худалдаа эрхлэгчидрүү согтуу хүн агсам тавиад хүмүүсийг цохиж, нүдээд байна гэх дуудлага мэдээлэлд очсон цагдаагийн алба хаагч тухайн үйлдлийг таслан зогсоож, хохирогчдоос тайлбар, авч байгаа зураг юм.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдэж буй аливаа мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна" гэв.