Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.02.06 10:18
730
Сонгох, сонгогдох эрхийг зөрчиж ард түмнийг хуурахаа зогсоо !!!

Улс төрчдийн уяа сойлго ойртож уут чихэр, ул боов тараадаг ажил нь хэдийн эхэлжээ. Эрхэм гишүүд тойргийнхондоо бэлэг тарааж хайр зарлаж буй нь сонгууль дөхсөнийг элхэн харуулж байгаа юм.

Сонгуулийн хуулийн нэгдүгээр зүйлд “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах”, хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Нэр дэвшигчид үнэмлэх олгохоос өмнө сурталчилгаа явуулах нь 1.1-нээс эхэлнэ” гэж заасан байдаг. Мөн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш бэлэг сэлт тараахыг хуулиар хориглосон байдаг.

Ийнхүү Нүүрсний хэрэгт нэр холбогдоод буй гишүүн А.Адьяасүрэн тойрогтоо уулзалт хийж хивс набор тараасан бол “Оргил”-ийн  гэгддэг Ж.Ганбаатар хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн тараасан хэмээн шүүмжлүүлэв.

Х.Ганхуяг гишүүн хадаг, цай, ууттай чихэр тарааж мөн л олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Энэ мэтчилэн ээлж ээлжээрээ хайр зарлан ууттай чихэр, өөрийнхөө зурагтай сэтгүүл тарааж, ахмадууд нь хүртэл дасал болж манай гишүүн энэ жил юу өгөх бол хэмээн хүлээж суудаг болсон.

Энэ бол хүүхдүүдийнхээ ирээдүйг худалдаж буйтай агаар нэг юм. 

Ардчилсан нийгмийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж ард түмнийг хуурахаа зогсоо!!! Ард иргэд ч бодууштай хандмааар байна.