Нийгэм
2023.02.06 13:47
804
Зам тээврийн хөдөлгөөний хяналтын нэгдсэн ухаалаг систем хэрэгжүүлж байна

Авто машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар мэдээлэл хийлээ 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ‘’Зам тээврийн хөдөлгөөний удирдлага хяналтын нэгдсэн ухаалаг систем бий болгох’’, Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах’’ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд RFID систем, Шалган бүртгэх товчооны систем, Хяналтын камерын систем, Газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн системийг бий болгох бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.

  • RFID систем

RFID системийн зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх явдал юм.

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадвар сайжирч, үүссэн асуудал нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгох юм.

  • Шалган бүртгэх товчооны систем

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэх үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч зам ашигласны төлбөрийн нэхэмжлэх системд үүсгэж, төлбөрийн мэдээллийг тээврийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний https://smartcar.mn// систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал үүсэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.

  • Хяналтын камерын систем

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэлх нийт 44 цэгт 45 камер суурилуулж дууссан. Зөрчил бүртгэлийн камерыг суурилуулснаар 1 дүгээр эгнээгээр зорчих тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, нийтийн тээврийн зорчих хасгийн ачааллыг бууруулах боломж бүрдсэн.