Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.02.06 14:23
3873
С.Наранцогт: Сонгон шалгаруулалтын эхний таван байранд орсон хүмүүс манай нөөцөд орсон

"Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тус компанийн нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлэл авлаа.

"Сонгон шалгаруулалтын журмаар ахлах менежер, менежерийн түвшний хүмүүст гурван хүнээс нэгийг сонгох эрх өгсөн. Миний хувьд шалгалтын үр дүнг хараад нийт дүнгээрээ эхний байранд орсон хүнийг томилох шийдвэр гаргасан.

Сонгон шалгаруулалтын эхний таван байранд орсон хүмүүс манай нөөцөд орж байгаа.

Шалгарсан хүмүүсийг гурван сарын хугацаанд түр томилж ажиллана.

Хэдийгээр шалгалтаа сайн өгсөн хүмүүс ч гэсэн тухайн байранд тавигдах ажлын шаардлага, хөдөлмөрийн бүтээмж, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж нөөцөд байгаа хүмүүсээс дараагийн томилгоо хийгдэх боломжтой. Ажлын бүтээмж сайн, асуудалгүй ажиллаж чадвал гэрээ цааш үргэлжлэн явна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: