Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.02.06 15:04
3529
Pony international testing group-ийн итгэмжлэгдсэн лаборатори “Өгөөж-чихэр боов” компанийг транс тос хэрэглэдэггүй гэж дүгнэжээ

Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ алдаршуулах зорилготой “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт “Өгөөж- чихэр боов” ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл болон тус компанийн хамт олон оролцлоо.

Мөн 2023 оноос эхлэн баялаг бүтээгч нь баялаг бүтээгчээ дэмжиж нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцож байгаа бөгөөд “Өгөөж-чихэр боов” ХХК-ийн оролцсон дугаарын зочин хөтлөгчөөр “G and A mining” ХХК-ийн захирал Х.Азжаргал оролцож байна. Тэрээр модон тавилга эдлэлийн салбарт үйлдвэрлэл эрхлэхээс гадна Монголын хөл бөмбөгийн холбооны анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгч, хүмүүнлэгийн ажилтан юм. Түүнд үнэ төлбөргүй ОХУ-д сургасан болон алслагдмал дүүргийн хүүхдүүдэд англи хэлний хичээл заасан гэдгээр нь олон хүн ач санаж явдаг.

Өнөөдөр улсын хэмжээнд 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байна. Гэвч “Өгөөж-чихэр боов” компани шиг 100 орчим жилийн түүхтэй хүнс үйлдвэрлэгч монголд төдийгүй дэлхийд ховорхон байдаг. Тодруулбал албан бус баримтаар дэлхийн хэмжээнд 100 жилийн түүхтэй хүнс үйлдвэрлэгч 5000 орчим л байдаг.

Монголын ууган хүнсний үйлдвэр “Өгөөж- чихэр боов” компани нь бидний аав ээж, эмээ өвөөгийн  аж амьдрал, хүүхэд насны дурсамжийнх нь нэг төдийгүй өнөөдөр ч тэр үнэ цэнийг хадгалан оршин тогтносоор байна. Гэвч энэ хамт олон бидний төсөөлж, өнгөц дүгнэдэг шиг дардан замыг туулаагүй. Бусад хүнс үйлдвэрлэгчдийн адил олон бэрхшээлийг даван гарч, цаг үеийн өөрчлөлтөд дасан зохицох гэж урт бөгөөд бартаат замыг туулж ирсэн.

Тэд хэрэглэгчиддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх зорилготойгоос гадна өөрсдийн ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг ханган, тогтвортой ажлын байр бий болгож байгаа нь улс орныхоо эдийн засаг болон хөгжил дэвшилд томоохон өгөөж үзүүлж буй юм.

Бизнес эрхлэгчдийн дунд “зовлон чинь багадаад байвал үйлдвэрлэлийн, тэр тусмаа хүнс үйлдвэрлэлийн салбарт ор” гэх яриа ч бий. Хөгжиж буй манай улсад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжиж байж хөгжил дэвшлийн буухиа гараанаасаа гарна гэдгийг бид өнөөдөр ч бүрэн ойлгоогүй байна. Ийм нөхцөлийг тэсвэрлэн дархлаажиж, үйл ажиллагаагаа удаан хугацаанд явуулж буй үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг юм.

1936 онд нийслэл хотын талх нарийн боовны цехүүдийг нэгтгэн “Бурмын амт” үйлдвэрлэгч гэх “Чихэр боовны үйлдвэр”-ийн анхны суурь тавигдсанаар өнөөгийн “Өгөөж-чихэр боов” компанийн түүх эхэлсэн.

1997 онд “Өгөөж чихэр боов” ХК-ийн Ерөнхий захиралаар С.Түмэнгэрэлийг томилж, 2000 оноос эхлэн ХХК болж, 1999-2003 оны хооронд Голландын ЗГ-тай хамтарч “Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөл”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлснээр тус компанийн шинэ эрин үе эхэлж байв.

Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй ажилтантай бөгөөд Монгол Улсын талх, нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг дангаараа эзэмшдэг.

Тус хамт олны хувьд хамгийн завгүй байдаг үе нь жил бүрийн хоёрдугаар сар буюу сар шинийн баяр болдог сар юм. Энэ үед энэ байгууллагад хамааралтай хүн бүр үйлдвэрийн ажилд гар бие оролцдог.

“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боов энэ жил хэд хэдэн онцлогтой үйлдвэрлэж байна.

- Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсллээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтан тариа” компанийн дээд зэрэглэлийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан  цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.

- Мөн энэ жил хэвийн боовныхоо төрлийг нэмсэн бөгөөд Зүсэлттэй хэвийн боов,  сүлжмэл хэвийн боовыг шинээр худалдаанд гаргаж байна.

Орчин цагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагад чанар стандартын шаардлага тавигдана. Энэ хүрээнд ууган хүнс үйлдвэрлэгчийн хувьд үлгэр дууриалал үзүүлэх нь “Өгөөж-чихэр боов” ХХК-ийн хариуцлагын нэг гэх ойлголт ард түмний ухамсарт бий. Иймдээ ч тэднийг хардах, шаардлага тавих тохиолдол их гардаг биз. Талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн түрүүнд хардлагад өртдөг асуудал нь транс тосны хэрэглээ байдаг. Тэгвэл тус компани хэрэглэгчдийн дунд эргэлзээ гаргахгүйн тулд энэ талаар мэргэшсэн гаднын чадварлаг байгууллага, лабораториудад хандаж түүхий эдийнхээ эрүүл ахуйг шинжлүүлжээ. Онцлон дурдвал дэлхийд олон салбар байгууллагатай ОХУ-ын Pony international testing group-ийн итгэмжлэгдсэн лаборатори “Өгөөж-чихэр боов” компанийн бүтээгдэхүүндээ хэрэглэдэг бүх төрлийн тосыг шинжилж үзээд транс тосны агууламжгүй гэж дүгнэжээ.

“Өгөөж-чихэр боов” компани нь бүх төрлийн тосоо дэлхийд алдартай Сингапур улсын “Lamsoon” фермээс худалдаж авдаг байна. Сингапур улс транс тосыг худалдаалах, импортлох, экспортлохыг хориглож, транс тос үйлдвэрлэхийг эрс эсэргүүцдэг тул хамгийн эрсдэлгүй гэж үзэж сонголтоо хийжээ.

Дээрхээс гадна бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс  ISO90018 ISO14000, ISO22000, ISO/IEC170258, Хүний нөөцийн менежмент зэрэг чанарын удирдлагын 5 тогтолцоог нэгэн зэрэг нэвтрүүлэхээр “Observe Consulting Mongolia” зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран ажиллаж, хэрэгжүүлэлтийн шатандаа оржээ.